Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үйл ажиллагаанд явцын Үнэлгээ хийж буй үнэлгээний баг Сүхбаатар аймагт Дарьгангын Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд ажиллалаа.
Төслийн санхүүжилтээр олгогдсон техник тоног төхөөрөмж, сургалт судалгааны багаж хэрэглэгдэхүүний ашиглалт, хадгалалт хамгаалалт, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад Дарьганга сумын Засаг дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн Наран, Дарьганга, Онгон сумын ЕБС-ийн захирал, ”Эко кабинет” хариуцсан багш, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар оролцлоо.
Мөн Дарьгангын Байгалийн цогцолборт газарт хэрэгжиж байгаа “Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Орчны бүсийн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид “Эко кабинет”-ын үйл ажиллагааны тайлангаа тавьсныг өндрөөр үнэлж "Хамгийн их сэтгэл шингэсэн, хамгийн том эко танхим байлаа" гэсэн урмын үгээр мялаалаа.