Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2024.10.29 / МЯГМАР ГАРАГ  

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ТАВАН ШАР УЛААН БАР ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн  

Наран ургах, шингэх: 07:33-17:39  

Барилдлага: Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага: Төрөхүй 

Суудал: Мод  

Аргын тооллын аравдугаар сарын 29, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 07:33 цагт мандаж, 17:39 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Таны сурталчилгаа