2024 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мэргэжлийн ур чадвараа харуулах юм бол нэр хүндээ өсгөж магадгүй. Харин таны амьдралын эрч хүч бага байх ч бүхий л бэрхшээл саадыг тойрч биш дайрч даван гарна гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэл санааны байдлаа дээшлүүлж, уруу дорой байдлыг гаргахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулахгүй бол өвчин эмгэг хүндрэх магадлалтай.
Үхэр: Амьдралд тохиолдох олон зүйл таны хандлагаас хамаарна. Амжилт ололт уналт бэрхшээл ээлжилж байдгийг мартах хэрэггүй. Ажил хэрэгт бага зэргийн өөрчлөлт гарч магадгүй. Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд амьдралын идэвхээ бууруулах хэрэгтэй. Бүх төрлийн харилцаанд ойлголцох арга замыг баримтал.
Ихэр: Нөхцөл байдал огцом уур уцаар, ширүүн зан аашаас болж ихээхэн сөрөг нөлөөтэй болно. Өөрөө өөртэйгөө тэмцэж муу зан авираа тэвчих шаардлага тулгарах байх. Таны төлөө сайхан сэтгэлт хүмүүсийн гаргасан тус дэмийг үл тоох хэрэггүй. Ажил хэргийн уулзалт хэлэлцээрүүд тодорхой хэмжээний үр ашгийг танд авчирна.
Мэлхий: Шударга бус байдлыг тэвчихэд бэрх байсан ч шууд сөрж зогсох, сөргөлдөх нь тийм их тохиромжтой биш байна. Буруу үйлдэл, таагүй зан байдал гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байх үе. Мөн бусдын алдаатай үйлдлийг давтахгүй байх тал дээр маш их хичээхгүй бол болохгүй. Энэ өдөр таны бусдад итгэх итгэл нь өндөр байгааг анхаар. Сайхан санал бүхэн амьдрал дээр хэрэгжих нь юу л бол.
Арслан: Шинэ ажил эхлүүлэх, сонирхолтой гаргалгаа эрэлхийлэхэд таатай байна. Харин хамт олонтойгоо үл ойлголцолд хүрч магадгүй. Саад бэрхшээл ажлын хүрээлэлд үүсэх магадлалтай. Хэн нэгний таагүй халдлагад өртөж болзошгүй. Өөрийн итгэл үнэмшил, хүлээцтэй зангийнхаа ачаар үүний ард гарч чадна.
Охин: Тийм ч амжилттай, үр бүтээлтэй өдөр биш бололтой. Хөндлөнгийн хүмүүсийн зөрчилдөөн, сөрөг хандлагууд таныг чиглэн ирж нөхцөл байдлыг таагүй болгож мэднэ. Таны сэтгэл санааны байдлаас хамааран бусадтай хамтран ажиллахад төвөгтэй байх бөгөөд давчидсан, байж ядсан байдлаас болж уур бухимдал төрж магадгүй. Энэ байдал эргэн тойрны бүхий л хүмүүст нөлөөлж мэднэ.
Жинлүүр: Бусдын үгэнд автаж ажил хэргээ явуулах хэрэггүй. Гэхдээ хамгийн ойрын хүний зөвлөгөө, хамт олны оролцоо нь ажлаа явуулах амар дөт замыг хэлж өгнө. Чухал шаардлагатай шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Хов жив, гүтгэлэг матаас зэргийг чухалд бодох хэрэггүй. Ээдрээтэй нөхцөл байдлын учрыг аяндаа олж чадна.
Хилэнц: Эрч хүчтэй, эмх цэгцтэй байдал нь ажил төрлөө ахицтай, үр дүнтэй явуулахад сайнаар нөлөөлөх болно. Хамгийн хэцүү зүйлээ хамтын хүчээр хийх, ур чадвартай хэн нэгний дэмжлэгийг авах зэрэг нь сайн үр дүнд хүргэнэ. Өөрийн байр сууриндаа дүгнэлт хийх, алдаагаа эргэцүүлэн дэнслэх зэрэгт багагүй цагийг зориулах үе.
Нум: Мэргэжлийн салбарт ажиллагсад таагүй мэдээ хүлээж авах бололтой. Таны ур чадвар ямар байгаагаас үл шалтгаалан дээд газрын шийдвэрийг дагахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Гэхдээ мөнгө санхүүгийн сэргэлт таныг хүлээж байна. Энэ нь танд болон хамтрагч нарт тань ихээхэн урам зоригийг бэлэглэх болно.
Матар: Өнөөдөр төрөл бүрийн уулзалт таныг хүлээж байна. Өөрт ирэх ачааллаа багасгахын тулд хамгийн чухал гэсэн ажлаа амжуулах хэрэгтэй. Ажлаа солих гэж байгаа эсвэл албан тушаал горилж байгаа хүмүүсийг таатай мэдээ хүлээж байна. Харин шалгаруулалтад орох болон хийсэн ажлаа үнэлж дүгнүүлэхэд төдий л таатай биш байна.
Хумх: Ямар ч ажил хэрэг явуулахад зарим хамтрагчийн санал таныг дэмий цухалдуулахаас цаашгүй байх бололтой. Цаашид юуг хийж бүтээхийг хүсэж байгаагаа эргэцүүлэн бодох шаардлагатай. Болж өгвөл тэмдэглэл хөтөлж, хийх ажлаа сайн төлөвлөх нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг тань хэмнэх сайн талтай. Олон нийтийн өмнө үг хэлэх бол бэлтгэл сайн хийх хэрэгтэй гэдгийг санаарай.
Загас: Амжилттай яваа хэн нэгнийг харж өөрийн одоогийн байдалдаа сэтгэл дундуур болох хандлага гаргаж мэднэ. Мөн хийж дадсан ажлаа голох, сонирхол буурах явдал тохиолдож магадгүй. Болж буй үйл явдалд санаа сэтгэлээ хэтэрхий чилээсний хэрэггүй. Танаас бүх зүйл шалтгаалахгүй гэдгийг бүү мартаарай.