Улаанбаатар хот 2023 онд дэлхийн 90 гаруй улс, 350 гаруй хотын нэгтгэсэн ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсон. Мөн нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор нийслэлийн есөн дүүрэг 203 хороо, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, дүүрэг, хороодын дунд “Бүтээлч хот” сэдэвт уралдаан зарлаж өнөөдөр дүнгээ гарган шилдгүүдээ тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулсан энэхүү уралдааны сүүлийн шатанд “Бүтээлч иргэн”, “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч хороо”, “Бүтээлч дүүрэг” гэсэн дөрвөн төрөлд нийт 40 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, дүүрэг хороо шалгарч үлдсэн басан юм. Ингээд та бүхэнд уралдааны шилдгүүдийг танилцуулъя.
“БҮТЭЭЛЧ ИРГЭН” төрөлд
Гуравдугаар байр: Хан-Уул дүүргийн иргэн Монгол Улсын гавьяат багш Т.Дунжаа
Дэд байр: Налайх дүүргийн иргэн Т.Нямсүрэн
Тэргүүн байр: Сүхбаатар дүүргийн иргэн Д.Баярхуяг
“БҮТЭЭЛЧ БАЙГУУЛЛАГА” төрөлд
Гуравдугаар байр: Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв
Дэд байр: Налайх дүүргийн Соёлын ордон
Тэргүүн байр: “Орчлон мөнх наран” НҮТББ -ын Гэр төв
“БҮТЭЭЛЧ ХОРОО” төрөлд
Гуравдугаар байр: Сонгинохайрхан дүүргийн 38-р хороо
Дэд байр: Баянгол дүүргийн 17-р хороо
Тэргүүн байр: Хан-Уул дүүргийн 3-р хороо
“БҮТЭЭЛЧ ДҮҮРЭГ” төрөлд
Гуравдугаар байр: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Дэд байр: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
Тэргүүн байр: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус шалгарлаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан “БҮТЭЭЛЧ ХОТ” сэдэвт энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулах юм.