Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ. Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн хүүхэд хахаж нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл бий юм.