Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх тасагт засвар хийх гээд хөнгөвчлөхийн авчтөнүүдийг авахгүй байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарсан байна.  Яг одоогоор тус төвийн хөнгөвчлөх тасаг хэвийн ажиллаж байгаа бөгөөд  одоогоор ямар нэгэн шалтгаанаар тасаг хаагдсан зүйлгүй байна. Харин ирэх долоо хоногоос засвар хийхтэй холбогдуулан хөнгөвчлөх орнуудыг тасгуудад хуваарилан тараах зохион байгуулалтын бэлтгэлийг хийж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг дүүргийн эмнэлгүүдэд өөрийн харьяаны хөнгөвчлөхийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх асуудлаар арга зүйгээр ханган, хамтран ажиллаж байгаа болно. Асуудлыг албан ёсны эх сурвалжаас тодруулж баталгаатай мэдээллийг түгээж байхыг хүсэж байна.

Таны сурталчилгаа