"The Mongolz"-ийн залуус Thunderpick World Championship-д түрүүлж, аваргын цомыг эх орондоо авчирлаа. Тодруулбал: ХБНГУ-ын Берлин хотноо зохиогдсон CS2-ийн Thunderpick World Championship тэмцээнд The Mongolz-ийн залуус маань амжилттай оролцож, тэргүүн байрыг эзлэн 500,000 ам.долларын шагналын эзэд боллоо.