Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор Шанхай хотод ирлээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана.