Цаг үеийн мэдээ

Ахуйн газны аюулаас сэрэмжлүүлж байна. 

Газ нь шатамхай, тэсрэмтгий чанартай хий юм. Газанд байх бутан, пропан, хүхэр зэрэг нэгдлүүдэд хордсон тохиолдолд төв мэдрэлийн системийг гэмтээж, ой ухаан, сэтгэцэд муу нөлөөтэй. 

Газаар амьсгалсан хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба амьсгал боогдож үхэх аюултай. 

Хордлогын шинж тэмдгүүд: 

- Толгой өвдөх 

- Бөөлжих 

- Толгой эргэх

- Амьсгал давчдах

- Таталт өгөх

- Ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Таны сурталчилгаа