Цаг үеийн мэдээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.11.05/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн таван, Улсын Их Хурлын тогтоолын гурван төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. 

Төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “6.1.50."тогтворжуулах татварын орчин" гэж татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг” гэж нэмэхээр тусгажээ.

Таны сурталчилгаа