Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2024 оны 10 дугаар сарын 01-нээс өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийт 507 эх эсэн мэнд амаржсанаас ихэр 5, 271 хүү, 240 охин мэндэлсэн байна. Нийт төрөлтийн 119 буюу 23.5 %-ийг кесар мэс заслаар төрөлтийг шийдсэн. Амбулаторийн тасгаар 2379 хүн, хүлээн авахаар 2305 хүн үйлчлүүлж, 1169 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРАЛЦАГЧ ЭМЧ НАРАА ТӨГСГӨН, МӨН ЭЛСЭГЧ НАРАА ХҮЛЭЭН АВЛАА
Амгалан амаржих газар нь 2018 оноос хойш сургалт эрхлэх байгууллага болж "Эх барих эмэгтэйчүүд судлал" үндсэн мэргэшлийн сургалт авч 5 дахь төгсөлтөө амжилттай төгсгөлөө.
2024-2026 оны сургалтад нийт 6 суралцах резидент эмч нар элссэн байна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АР ГЭРТ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЦАХИМ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
2018 онд MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо Олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Мөн Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандартын “Үйлчлүүлэгчийг дэмжих алба, орон тооны бус зөвлөл, нэгж нь цахим технологийг ашиглан үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллах” 10,6 дахь заалт болон амаржих газарт хэрэгжүүлж буй “Эх Хүүхэд-Гэр бүлд ээлтэй, хүндэтгэлтэй эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх 12 алхам”-ийн төслийн хүрээнд үйл явцын замын зураглал гарган тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж ажиллаж байна.
Амаржих газар нь анх удаа Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд "Гүрэн Софт" ХХК-тай хамтран үүлэнд суурилсан цахим системийг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэхүү систем нь үйлчлүүлэгчийн авч буй тусламж, үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр ар гэрт нь цаг алдалгүй дамжуулах юм.
2024.10.24-ний даргын А/39 тоот тушаалаар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн хүлээн авах ажлын хэсэг байгуулагдлаа.