Асашёрюү Д.Дагвадорж сагсанбөмбөгийн багтай болох талаар олон нийтийн сүлжээнд таамаг өрнөж буй. Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн байр сууриа цахим хуудсандаа илэрхийлжээ.
Тэрбээр “Сагсан бөмбөгийн багийг авна гэсэн дутуу дулимаг яриа гараад байх шиг байна. Сагсанбөмбөгт дургүй монгол хүн гэж ховор байх. Сайхан хоёр дүүг дэмжиж ажиллах болно. Гол нь тэдгээр залуучуудын хүсэл мөрөөдөл болсон гадаадын лигт тоглох тал дээр дэмжиж ажиллана гэсэн яриаг буруу зөрүү ойлголт өгч хүлээлт үүсгэх эндүүрэл болох вий. Одоогоор ямар ч багийг авах өгөх тухай зүйл яриагүй шүү. Аливааг хийхдээ үндсээр нь хийх нь чухал. Мөн ид яваа насандаа бэртэл гэмтэл авсан хүүхдүүдийг хэн ч тоохгүй байгаа нь харамсалтай. Бэртэл гэмтэл төгсөл учир болгоомжтой бай” гэжээ.
2024-11-06
Үнэн бол болж бна. Чамаас ч айх юм