Цаг үеийн мэдээ

Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал нь 2C ангилалтай, ерөнхий зориулалтын бага оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, 1200х30 метр шороон зурвас, 30х40 метр цемент бетон, хайрган перрон талбайтай, өнөөдрийн байдлаар 11 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

2024 онд  нийт 51 агаарын хөлөг хүлээн авч, 102 буулт хөөрөлт, 411 бэлтгэл нислэгт үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. 

Тус нисэх буудлын хамт олон “Монголд зочлох жил”-ийн хүрээнд нисэх буудлынхаа оффисын барилгын гадна фасадыг засварлаж, өнгө үзэмжээ сайжруулсан байна. Мөн нисэх буудлын байгууламжуудын гэрлэн хаягийг шинээр хийжээ.

Таны сурталчилгаа