Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд товлогдсон бөгөөд уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтийг гаргасан ар гэрийнхэн нь 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс суулт хийж байгаа. Өнөөдөр /2024.11.06/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар ар гэрийнхэнтэй нь уулзлаа.