2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны төсөөлж байгаагүй үйл явдал өрнөж магадгүй. Энэ нь таны цагийг үр ашигтай өнгөрүүлэхээс гадна сэтгэлийн өндөр таашаал авахад тусална. Зарим нэг хүмүүсийн хүйтэн хөндий зан, зожиг байдал нь танд сөрөг нөлөө, таагүй өөрчлөлтийг авчирна. Хайрын харилцааг сайхан болзоо, таатай үдэш хүлээж байна. Хайртай хүнтэйгээ эелдэг найрсаг, ойр дотно харьцахыг зөвлөж байна.
Үхэр: Ажил хэрэгч хүмүүс үр ашигтай саналд анхаарлаа хандуулах болно. Бусад хүмүүсийн авьяас чадвар, ур ухааныг дорвитой ашигла. Нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэ. Хамтын ажиллагааг аль аль талдаа үр өгөөжтэй байх тал дээр сайн анхаар. Бүхий л үр дүнг хамтдаа хүртэх таатай боломж бүрдэнэ. Мэргэжлийн ур чадвар шаардсан ажилд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Ихэр: Санаандгүй орж ирсэн саналаас татгалзах хэрэгтэй. Ажлаа өөрчлөх, сайжруулсан нөхцөл байдлыг санал болгосон ч сайн бодож үзэх хэрэгтэй. Ажил үйлс тань цаашид бүтэмжтэй байх тул байр сууриа аажмаар дээшлүүлж чадна. Гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс таны хайр халамжийг үгүйлж, цагийг хамт өнгөрүүлэх шаардлага үүснэ. Тэдэнтэйгээ санал бодлоо хуваалцах боломж ховор тохиож байгаа бол заавал цаг зав гаргаарай.
Мэлхий: Төлөвлөөгүй зарлага, үрэлгэн байдлаа засахгүй бол ойрын хугацаанд үүсэж болох хямралын эхлэл болж мэдэх юм. Худалдаа наймааны ажил хийхэд сонголт туйлын чухал байхыг сануулж байна. Чухал шаардлагатай асуудлаа амжилттай шийдвэрлэхийн тулд анхаарлаа сарниулах зүйлүүдээс аль болох хол бай. Олон нийтийн хөл үймээн ихтэй газраас зайлсхийхийг зөвлөж байна.
Арслан: Худалдаа наймаа, тохиролцоо хийх зэрэг нь таны бодож байснаас хялбар байна. Мөн яаж хийх учраа олохгүй эсвэл эргэлзээтэй зүйлийг өнөөдөр хийхэд тохиромжтой. Танд сайн дураараа ирсэн хүмүүсийн зөвлөгөө тусламжаас татгалзах хэрэггүй. Үйл хэргийг тань улам түргэсгэж, чанаржуулахад ихээхэн нөлөөлөх болно.
Охин: Эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс амьдралын амтыг мэдрэх болно. Аливаа үйл ажиллагаанд таны гаргасан алдаатай шийдвэрийг засаж залруулахад тус нэмэр болохгүй хов живд хутгалдахаас зайлсхий. Ойрын хүрээлэлд гэнэтийн өөрчлөлт орж мэднэ. Өнөөдөр хий дэмий хэл аманд өртөх магадлал өндөр тул өөрийнхөө ярьж хэлэх, хийж бүтээх зэрэгт сайн хяналттай хандахыг зөвлөж байна.
Жинлүүр: Хамаг эрч хүчээ зориулж байж өнөөдрийн хуваарьт ажлаа гүйцэтгэх бололтой. Ахиц муу байсан хэдий ч нэгэнт дуусгаж чадвал ажил тасалдахгүй болно. Сэтгэл санааны байдлаасаа болж аливаа асуудлыг хойш тавих хэрэггүй. Мөнгө төгрөгөө хий дэмий зүйлд үрж цацах нь таныг санхүүгийн асуудалд унагаж болзошгүй. Хайртай хүндээ хувийн орон зайг нь үлдээ. Бүх зүйлийг хяналтдаа байлгах гэсний хэрэггүй.
Хилэнц: Энэ өдөр бие даасан байдалтай байх ч хэрэгтэй үедээ бусдаас тусламж авахаас татгалзах хэрэггүй. Тусламж хэрэгтэй гэсэн үедээ үргэлж өөрийгөө дэмжиж тэтгэж бай. Мөнгө олох шинэ эх үүсвэрийн талаар бодож, сонирхолтой санал санаачилга гаргана. Сэтгэлийн эрч хүч тань биеийн байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.
Нум: Амьдралын эрч хүч бага зэрэг буурсантай холбоотой хууч өвчин сэдрэх магадлал өндөр байна. Биеийн ачааллаа ихсэхээс зайлсхий. Болж буй бүхий зүйлд санаа сэтгэлээ зовоох хэрэггүй. Гэр бүлийн харилцаа таатай биш байгаа хүмүүс үүнийг засаж сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ аваарай. Аятайхан орчинд илэн далангүй ярилцах нь тааламжтай байдлыг авчирна.
Матар: Чухал шийдвэр гаргах ажил тань амжилттай байна. Мөн аливаа асуудлыг шийдэх чадвар тань бусдаас сайн байх болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд албан тушаал ахих боломж гарна. Бүтээлч чадвар болон эргэцүүлэн бодох мэдрэмж тань боломжийн үүд хаалгыг нээх болно. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Хайр дурлалын романтик адал явдал таатай өрнөхөөр байна.
Хумх: Зөв бодлого барин өмнөхөөсөө ухаалгаар хөдөлж чадвал ихэнх зүйл сайнаар шийдэгдэнэ. Өдрийн хэсэг цаг хугацааг ганцаар өнгөрүүлж, амьдралын өнгөрсөн ба ирээдүйгээ дүгнэж цэгнэхэд таатай байна. Бүхий л ажил хэрэг мөнгө санхүүтэй ихээхэн холбоотой байх болно. Хувийн амьдралд үүсэх асуудал багагүй хөрөнгө мөнгө шаардах болно.
Загас: Өөрийн боломж бололцоонд тохирсон ажлыг сонгох шаардлага тулгарна. Энгийн амьдралын төлөө ч шаргуу тэмцэж, эрэл хайгуул хийх үе. Том мөрөөдлөө орхиж, боломжийн хирээрээ л ажиллахыг илүүд үзнэ. Өмнөх алдаанаасаа багагүй туршлага хуримтлуулсан ч дахин давтахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчлах шаардлагатай байна. Цаг хугацаа өнгөрөх тусам танд дахин таатай боломжийг авчрах болно.