Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай Увс аймгийн Улаангом хотын Улсын тэргүүний ерөнхий боловсролын хоёрдугаар цогцолбор сургуулийн сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ.  

Уулзалтаар гавьяат тамирчин Д.Отгондалай өөрийн амьдрал, спортын замналаасаа хуваалцаж, сурагчид, багш хамт олонтой нээлттэй халуун дотно яриа өрнүүллээ. Тэрбээр дурдахдаа “Өөрийн хүсэл зорилгоо хамгийн томоор тодорхойлж, түүнийхээ төлөө тууштай хичээн зүтгэх нь хамгийн чухал” хэмээн хүүхэд багачуудад үнэтэй зөвлөгөөгөө хүргэсэн юм.  

Дашрамд дурдахад эдгээр өдрүүдэд Улаангом хотноо баруун бүсийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинар үргэлжилж байна. 

Таны сурталчилгаа