Цаг үеийн мэдээ

Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-ноос 20-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох билээ. Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор манай тивийн 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Таны сурталчилгаа