Эрүүл, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг тогтмол уухаас эхэлнэ. Өглөөний цай ууснаар бодисын солилцоог эрчимжүүлэх, цусан дах сахрын хэмжээг тогтмол хэмжээнд байлгах, өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс сэргийлнэ. Мөн ажлын бүтээмж өндөр, анхаарал төвлөрөлт сайн, шинэ юм хүлээж авах чадвар илүү байдаг.