Цаг үеийн мэдээ

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Төсөв болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өөрсдөд нь таалагдахгүй юм ярихаар намаасаа хасдаг, бүлгээсээ хөөдөг, хэн ч биш болгодог. Сүүлдээ хилс хэрэгт гүтгээд, шоронд аваачаад хийчихдэг шүү дээ. Энэ зовлонг туулж, энэ замаар явсан хүний хувьд яах аргагүй өмөөрч үгээ хэлмээр байна. Дээрээс нь мань эрээс одоо уучлалт гуйхыг шаардаад байна. Гэтэл өнөөдрийн хамтарсан засгийг бүрдүүлж байгаа МАН, АН, ХҮН нам өөрсдөө ард иргэддээ амлаж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөр дээрээ суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтойгоо байгуулчхаад энэ бүгдээсээ ухарсан. Үүнийг товчхон хэлбэл маш том залилан хийсэн. Энэ залилан хийж байгаа улс төрийн намын удирдлагууд ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй байхад Энхтүвшин яахаараа гуйх ёстой юм. Төсөвтэй холбоотой олон асуудлууд байна. Гол нь энэ бүх эсэргүүцлүүд ямарваа нэг эрх ашиг хөөцөлдөж, дуу хоолойгоо илэрхийлээд байгаа биш гэдгийг л та бүхэн маш сайн ойлго. Энэ улс орны нөхцөл байдал хойч ирээдүйг бодож л энэ байр суурийг чичлүүлэн барин илэрхийлээд яваад байгаа. Өнөөдөр төсөв батлагдахаар дуусчих асуудал ерөөсөө биш. Янз бүрийн улс төрийн арга замуудыг бид хайж байна. Бид энэ төсвөөс 3.4 их наяд төгрөгийг хас гэдэг шаардлага тавьсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентынхаа дархлаа, гишүүдийн гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандах зорилгоор тодорхой шийдлүүдийг санал болгож байна. Тухайлбал, энэ ондоо багтааж сар хүрэхгүй хугацаанд төсөвтөө тодотгол хийж УИХ-аар тогтоолын төсөл батлах эсэхийг бид хоорондоо ярилцаж байна. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг зүйл болчих вий гэсэн болгоомжлол бас байна. Нэгэнт энэ засгийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын бүлэг хуралдаад, Засгийн газраас оруулж ирсэн төсвөө тэр чигт нь батлаад явуулъя гэдэг улс төрийн шийдвэр гаргачихвал 126-аас 13, цаана нь дэмжиж байгаа 113 гишүүн байна шүү дээ. Ингээд батлаад явах байх. Гэхдээ нэг зүйлийг анхнаасаа маш тодорхой ярьчихмаар байна. Засгаас оруулж ирсэн төсвөөс 7-8 хувьд нь л өөрчлөлт орсон. Үндсэндээ засгаас оруулж ирсэн төсвийн 100 хувь нь УИХ-аар ороод шат дамжлага дамжлаад л батлагдаж байгаа. Энэ юу вэ гэхээр хэрэв 2025 оны төсөв хямралт байдлыг үүсгэвэл энэ Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө оруулж ирэх ёстой. Тодотгол хийнэ гэж төсөв орж ирдэггүй. Хийхгүй л гэж оруулж ирдэг. Хэрвээ үнэхээр 13 нэр бүхий гишүүдийн илэрхийлээд байгаа байр суурь үнэн болоод тодотгол хийх зайлшгүй шаардлага ирэх онд үүсвэл тодотгол хийхээс өмнө энэ засгийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын нэгдэл бүхий хамтарсан Засгийн газрын гэрээгээ хүчингүй болгоод Засгийн газар өөрсдөө огцроод дараагийн Засгийн газар тодотгол хийж бүх хуудуутай асуудлуудаа зөв болгож ирэх асуудлыг хөндөх ёстой. Хэрвээ улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоо хоногт хууль эрх зүйн хүрээнд ганц гаргалгаа нь юу гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж, аливаа зүй зохисгүй хулгайн эх үүсвэр байх, залилангийн шинж чанартай энэ улсын төсвийг зөв боломж байгаа.  

Таны сурталчилгаа