Цаг үеийн мэдээ

Төсвийн төслийг буцаан татах шаардлага хүргүүлээд буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын даргын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, тогтоолын төсөл боловсруулан оруулж ирж байгаад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Гэхдээ үүн дээр бидний тавьж буй шаардлага нь Засгийн газар энэ төслөө буцааж татаач ээ гэсэн байгаа. Үүн дээр хуулийн зохицуулалт байхгүй биш байгаа. Яагаад гэвэл Дэгийн тухай хуулийн 32.1-ээр аль хуулийг санаачлагч нь аль хэлэлцүүлгийн шатанд буцааж татах эрхтэй. Тэгэхээр Төсвийн тухай хуульч гэсэн бас л хууль. Энэ хуулийг буцааж татах эрх үүрэг Засгийн газар байгаа. Үүн дээр асар их тэлэлт хийсэн, асар их үргүй зардал оруулж ирсэн субъект нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газар энэ хуулиа татах бүрэн боломжтой. Дээрээс нь УИХ тарна гэдэг зүйл яригдсан. Гэхдээ ийм асуудал байхгүй. УИХ Үндсэн хуульд зааснаар хоёрхон нөхцөлд тардаг. Гуравны хоёр нь өөрсдийгөө тараая, эсвэл Ерөнхий сайдаа 30 хоногийн хоногийн дотор баталж чадахгүй үед. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвийг баталж чадахгүй бол яах вэ гэдэг дээр айх айдас байхгүй. Дахиад хуулиар зохицуулчихсан байгаа. Төсвийн тухай хуулийн 41. Хэрэв төсөв батлагдахгүй бол өмнөх жилийнхээ түвшинд бүх зардлуудыг авч явна. Үүн дээр мэдээж эрүүл мэнд, боловсролын салбарт асуудал байвал өөрөөр авна. Бусдыг нь өмнөх жилийн түвшинд барина гээд зохицуулчихсан. Мөн дахиад нэг зохицуулалт нь буцаж татаад, дахин яаж оруулах вэ гээд асуудал үүснэ. Одоогийн Төсвийн тухай хуульд есдүгээр сарын 1-нд өргөн барина. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална гэж заасан боловч УИХ-д энэ Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах бүрэн эрх байгаа. Яагаад гэвэл бид Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг зургадугаар сарын 1-нд батлах ёстой байсан. Дээрээс нь аудитын гүйцэтгэлийг бас хавар батлах ёстой байсан боловч сонгуулийн жилтэй холбоотойгоор баталж чадаагүй. Үүнийг УИХ яаж зассан бэ гэвэл Дэгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд байгаа. Тодорхойгүй асуудал үүсэх юм бол УИХ өөрсдөө дэгтээ өөрчлөлт оруулах эрхтэй гэж заасан. Яг энэ хуулийн заалтын дагуу УИХ дэгтээ өөрчлөлт оруулаад, магадгүй Засгийн газар төсвөө татах юм бол дэгтээ 14 хоног гэсэн өөрчлөлтийг оруулж ирэх бүрэн боломжтой. Бид анхнаасаа ямар нэгэн хуулийн гарц гаргалгаагүй, боломжгүй зүйлийг огт шаардаагүй. Хуулийн хүрээнд бүх зүйл боломжтой. Засгийн газар өөрсдийнхөө тарьсан балгийг өөрсдөө засаж залруулахад манлайлж оролцохыг уриалж байна. 

Таны сурталчилгаа