УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ганбаатар нар төсвийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан байдал, үр дагаврын талаар тодруулж асуусан юм.
Тэдний асуултад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа, ирэх оны Төсвийн төслийг УИХ-ын 11 байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо тус бүр чиг үүргийнхээ хүрээнд хэлэлцэж, олон нийтийн дунд танхимын хэлэлцүүлгүүдийг явуулснаас гадна d.parliament.mn цахим системд холбогдох танилцуулгыг бүрэн эхээр нь байршуулсан. Улсын төсвийн асуудлаар УИХ-ын гишүүд чөлөөтэй асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, үг хэлэх эрх нь хоёр сарын турш нээлттэй байсан хэмээн хариуллаа.