Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн Хайлааст багийн "Бичигт боомт" гэдэг газарт хураалттай 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 16:15 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг ажиллан унтраасан.