11-р сарын 20 бол Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.
“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор 11-р сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.
ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ
БЯЦХАН ЗҮРХЭНД СҮҮДЭР БҮҮ ТУСГА