Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооноос Улс тунхагласны өдрийг угтан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар дунд сургуулийн 380 гаруй сурагчид Монгол Үндэсний бөхийн үүсэл, хөгжил, түүх, үндэсний бөхийн өмсгөл, бэлгэ тэмдэг, цол, эрэмбийн талаар ойлголт, мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч  Ж.Чулуунбат, тамирчин, Улсын харцага  Т.Баасанхүү, Улсын начин Д.Амарсайхан, Улсын начин Т.Дүгэрдорж, Улсын начин Б.Түвшинтөгс, Улсын начин Э.Мөнхжаргал нарын 10 тамирчин оролцож, сурагчдад барилдааны арга, мэхийг үзүүлж, сонирхууллаа.

Энэхүү үйл ажиллагааг “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Н.Батсуурийн санаачилгаар 2019 оноос эхлэн 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа