Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан допингийн асуудал дээр байр суурь илэрхийллээ.
Тэрээр, Үндэсний их баяр наадмыг хардлага, сэрдлэггүй явуулах нь чухал. Допингийн шинжилгээний асуудал ард түмний дунд хамгийн их талцал, хуваагдлыг үүсгэдэг. Тиймээс салбар хороо үүнд анхаарч, урьдчилан зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайжруулах шаардлагатай. Бөхчүүд, тамирчдыг жудаг ёс, дүрэм журмаа баримталдаг, дасгалжуулагчаасаа эхлээд хариуцлага хүлээдэг тогтолцоо руу оруулах хэрэгтэй. Хууль журмын хүрээнд өөрчлөлт шаардлагатай бид дүрэмд өөрчлөлт хийе. Жишээ нь, М.Бадарчийн асуудал байна. Допинг хэрэглээгүй гэж бөөн асуудал болсон.
Сүүлдээ допинг биш панангин хэрэглэсэн болж таарсан. Нэг нь мэдэж хэрэглээд, нөгөө нь мэдэж хэрэглүүлээд эцэстээ наадам будилаантуулсан.
Өөрсдөө ч эвгүй байдалд орж, ард түмнийг талцуулж, төрийн наадмын үнэ цэнийг ч үгүй болгоод, наадамчин олны сэтгэлзүйг үймүүлсэн. Тэгвэл допинг өгсөн дасгалжуулагчдад Үндэсний бөхийн холбоо ямар хариуцлага тооцох вэ. Тэр хүн өөр хүн дасгалжуулаад панангин нэрээр допинг өгөөд яваад байх уу. Тэрийг нь бид хүлээн зөвшөөрөөд суугаад байх уу. Дахиж ийм зүйл болохгүй байх өөрчлөлт шинэчлэлтийг хийх шаардлагатай байна гэв.
Зочин
2024-11-20
Энэ Амарсайхан хаанахын хүн бэ? Амарсайхан байхад нутгын бөхчүүдээс нь Допинг илэрдэггүй гэж үнэн үү?