Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 173 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бэлтгэл дэд хурандаа Б.Батцэрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл хошууч Д.Жавхлантмөрөн, бэлтгэл ахлах ахлагч Д.Баярсайхан, бэлтгэл ахлах ахлагч Б.Бямбасайхан, бэлтгэл ахлах ахлагч Б.Хосбаяр нарыг шагналаа.
Мөн Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” тэмдгээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн Соён гэгээрүүлэх, соёлын төв хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Бэрцэцэг, Бичиг хэрэг архивын эрхлэгч, дэд ахлагч М.Дагвадорж нарыг шагнасныг гардуулан өглөө. Архивын ерөнхий газрын “Хүндэт Жуух бичиг”-ээр 1 алба хаагч, “Улаанбаатар хотын 385 жилийн ойн медаль”-иар 6 алба хаагч, НИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр 2 алба хаагч, Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт Жуух бичиг” 3 алба хаагчийг тус тус шагналаа.