Сөүл хотын Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажилллагааны хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр компьютер, тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар өгдөг. БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын урилгаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл технологийн багш нарыг жил бүр чадавхжуулах сургалтад хамруулж, улсынхаа соёл, технологийн хөгжил дэвшилтэй танилцуулах, сургалтын арга туршлагаа түгээх ажлыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн мэдээлэл технологийн сургалтын хэрэглэгдэхүүний баазыг нэмэгдүүлэх зорилгоор Сөүл хотын Боловсролын газраас ирүүлсэн тоног төхөөөрөмжийг дараах сургууль, цэцэрлүүдэд гардуулан өгөв.
Үүнд:
• Баянгүл дүүргийн 93 дугаар сургууль
• Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
• Багахангай дүүргийн Хангай сургууль
• Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль
• Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль
• Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
• Баянзүрх дүүргийн 87 дугаар сургууль
• Налайх дүүргийн Голомт сургууль
• Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
• Баянзүрх дүүргийн 85 дугаар сургууль
• Хан-Уул дүүргийн 336 дугаар цэцэрлэг
• Баянгол дүүргийн 338 дугаар цэцэрлэг
• Хан-Уул дүүргийн 335 дугаар цэцэрлэг
• Баянзүрх дүүргийн 345 дугаар цэцэрлэг
• Баянзүрх дүүргийн 337 дугаар цэцэрлэг
• Сонгинохайрхан дүүргийн 340 дүгээр цэцэрлэг
• Сонгинохайрхан дүүргийн 328 дугаар цэцэрлэг
• Хан-Уул дүүргийн 342 дугаар цэцэрлэг
• Хан-Уул дүүргийн 349 дүгээр цэцэрлэг
• Сонгинохайрхан дүүргийн 333 дугаар цэцэрлэг
• Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль
• Баянзүрх дүүргийн 132 дугаар сургууль
• Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль
• Хан-Уул дүүргийн 163 дугаар сургууль
• Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургууль
• Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулиуд тус тус компьютер, таблет, тоног төхөөрөмжүүдийг гардан авлаа.