2024 оны арван хоёрдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Тэвчээртэй зан, үр бүтээлтэй хандлага үгүйлэгдэнэ. Мөн уран сэтгэлгээ, нарийн мэдрэмж зорилгодоо хүрэхэд тань тусална. Танд таатай байж болох боломж гарч ирэх бөгөөд түүнийг алдалгүй ашиглах хэрэгтэй. Завгүй өдрүүдийн нэг байх бөгөөд хайхралгүй орхигдуулсан ажлаа амжуулах нь танд нэлээд урам зориг өгөх болно. Гэхдээ өнөөдөр өөрийнхөө шийдвэрлэж чадах хэмжээний ажлыг л барьж ав.
Үхэр: Олон хүмүүстэй харилцах болон үйлчилгээний ажилд таагүй нөхцөл байдал үүснэ. Бусдын эрх ашгийг хангах үүднээс зайлшгүй хийх шаардлагатай ажлаа хойшлуулах эсэхээ шийдэх сонголт хийх нөхцөл тулгарна. Та өөрийн дотоод мэдрэмждээ, сэтгэл зүрх хаашаа тэмүүлж байгааг сайн сонс. Эргэлзээ тээнэгэлзээ нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож мэднэ. Аль болох цаг алдалгүй урагшлахыг зөвлөж байна.
Хамтатгах: Эрүүл мэндийн байдал доройтож болзошгүй. Энэ нь ойр дотнын хүмүүстэйгээ үүсгэсэн хэрүүл маргаан, үл ойлголцлоос болж магадгүй. Эв найрамдал тогтоохын тулд танаас маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гарахыг анхааруулж байна. Таны зохион байгуулсан сонирхолтой болзоо, гэнэтийн бэлэг нааштай үр дүн авчирна. Ажил хэргийн хувьд санхүүгийн тааламжтай нөхцөл үүсгэх боломж гарч ирнэ. Мэргэжлийн хүний зөвлөгөөг сайн анхаар.
Мэлхий: Хамт олонтойгоо эвлэн нэгдэж хийсэн ажлынхаа үр дүнг үзэх бололтой. Сайн үр дүн гаргахын тулд бүхий л бололцоогоо ашиглан, төлөвлөгөөний хэрэгжилтдээ гол анхаарлаа хандуул. Ямар ч саад бэрхшээл тулгарсан ч ухарч няцах хэрэггүй. Өөрт хамааралгүй хөндлөнгийн асуудалд хутгалдах нь таны эд эсийг үхүүлэхээс цаашгүй тул аль болох өөрийн ажилдаа л анхаарлаа хандуул.
Арслан: Өнөөдрийн төлөвлөсөн ажил тань их эрч хүч, чармайлт анхаарал шаардах болно. Алба амины бүхий л ажил тань танд дарамт дагуулах болно. Дотнын хүний өгсөн зөвлөгөө болон гаргасан шинэлэг санаанд ач холбогдол өгч, хэрэгжүүлэх боломжтой бүхий л хувилбарыг бодож үзээрэй. Өөрийн мэдлэг чадварыг зөв үед нь ашиглах талаар сайн анхаар. Холоос ирсэн мэдээлэл нэлээд хөл хөдөлгөөн үүсгэх төлөвтэй байна.
Охин: Өөртөө урам хугарах, өөрийгөө голох байдал үүсэж мэднэ. Хэт сэтгэлийн хөөрөл нь таагүй нөхцөл байдалд өөрийгөө оруулна. Гэвч ямар ч тааламжгүй байдлыг од эрхсийн нөлөө сайн тал руу нь эргүүлэх болно. Ажил хэргийн хувьд зөрчилдөөнтэй байдал үүссэн ч өөрийн үзэл бодлоо бусдад тулгах гэсний хэрэггүй.
Жинлүүр: Оюун санааны эрэл хайгуул хийх, амьдралын мөн чанарыг эргэцүүлэх өдөр. Хийсвэр сэтгэлгээний уран бүтээл хийхэд тааламжтай. Элдэв хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойлгосон шийдвэрт хүлээцтэй ханд. Төлөвлөөгүй ажил эсвэл гэнэтийн өөрчлөлтөөс болоод санхүүгийн алдагдалд орж магадгүй тул чухал шаардлагатай л биш бол янз бүрийн зарлагаа багасгах хэрэгтэй.
Хилэнц: Хуучны үзэл баримтлалд баригдан нь цааш хол явж чадахгүйд хүргэж магадгүй. Гэвч энэ нь зөвхөн таны зориг, итгэл үнэмшлээс ихээхэн шалтгаална. Өвөрмөц шийдэл гаргах, хариу үйлдлийг түргэн хугацаанд шийдвэрлэх зэргээр өөрийн байр сууриа бэхжүүлээрэй. Хайр сэтгэл, амрагийн харилцаанд сэв сууж магадгүй. Энэ нь үл итгэлцэл, таагүй урвалтаас болж магадгүй.
Нум: Төлөвлөсөн ажлаа амжилттай биелүүлэх эрч хүч нэмэгдэнэ. Аливаа ярвигтай ажлыг олон хүнтэй бужигналгүй, ганцаараа төвлөрч хийвэл илүү үр дүнд хүрнэ. Ямар ч нөхцөл байдалтай байсан хэл ам хийхээс зайлсхий. Өөрийгөө бүрэн хяналтдаа байлгаж, аливаа таагүй зүйл, сөрөг хандлагуудыг тойрон гараарай.
Матар: Эрч хүч, эерэг энерги нь таны ажил амьдралд сайнаар нөлөөлнө. Өмнө нь буруу гэж эргэлзэж байсан зүйлийг зөвөөр ойлгож авна. Найз нөхөдтэйгөө болон ойр дотнын хүмүүстэй уулзаж цагийг өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай. Зарим хүмүүсийн уран бүтээлч мэдрэмж дээд зэргээр нэмэгдэнэ. Дотоод мэдрэмж тань хаа нэг тийшээ үнэхээр их догдлон тэмүүлнэ.
Хумх: Хэт их ачаалал нь таны санааг уймруулж, санаандгүйгээр алдаа гаргах шалтгаан болно. Бие махбод тавгүйтэх тул ажлын эрч хүчийг сулруулна. Эрсдэлтэй алхам хийх нь аюултай тул чухал шаардлагатай байсан ч сайн мэдэхгүй ажлыг түр хойшлуулаарай. Хувийн харилцаандаа нэлээд цухалдах, бухимдах явдал гарч хүсээгүй хатуу ширүүн үгийг ч хэлж магадгүй. Зарим зүйлийг буруугаар ойлгох хандлага ихсэж байгааг сайн анхаар.
Загас: Эргэж буцсан байдлаасаа болж ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөж магадгүй. Хувийн асуудал нь ажилд тань нөлөөлж магадгүй тул түүнийг хэт даамжруулалгүй хурдан дарж авахыг зөвлөж байна. Санхүүгийн байдлаа огцом нэмэгдүүлж чадахгүй ч мөнгөн хуримтлалыг бий болгох зорилго тодорхой үр дүнгээ өгнө.