Цаг үеийн мэдээ

“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сургалтыг 2024 оны 12-р сарын 11, 12-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Төв аймаг, Багануур, Багахангай, Налайх дүүргийн прокурор, цагдаагийн алба хаагчид оролцож, Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, онцлог, нөхцөл байдал, чиг хандлага, кибер орчныг ашиглан үйлдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал, тоон ул мөр, кибер нотлох баримтын талаар ойлголт, мэдлэгээ нэмэгдүүллээ.

Таны сурталчилгаа