Цаг үеийн мэдээ

Арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод “Олон улсын бөхийн холбоо”-ноос зохион байгуулсан “Техникийн зөвлөгөөн”-ий хуралд Монголын Жүдо бөхийн холбоо, Монголын Шүүгчдийн зөвлөлийн гишүүд амжилттай оролцож өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөнөөр 2025 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхлэх шинэ шүүлтийн систем, дүрмийн талаарх хүсэлтүүд хэлэлцэгдэв. Энэхүү олон улсын зөвлөгөөнд 78 орны жүдо бөхийн холбоод, 300 гаруй гишүүд оролцов. Олон улсын зөвлөгөөнөөс батлагдсан дүрмийн өөрчлөлт, шинэчлэлт семинар ба сургалтыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, салбар клубүүдэд тун удахгүй Монголдоо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Таны сурталчилгаа