Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдлын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Сэрэмжлүүлэг: Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ- д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд:
БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг хүсье.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам