“Их хурилдай” барилга дотор, 2021 оны 4-р сарын 2-ны хар өдөр олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн үнэнч анд Э.Энхбатыг зодож бэртээн, улмаар залуу начин ухаан орохгүй байсаар амь насаа алдсан.
Монголчуудын хайртай хоёр бөх, хоёр андын нэг нь шороонд, нөгөө нь шоронд орсон эмгэнэлт хэрэг явдал салбадай нарын салиа нь арилаагүй амны зугаа мөн үү? Тэгвэл “Рэп дэвжээ” гэх чихнээс цус гарам хараал зүхлийн нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаараар Энхтөр гэгч улсын начин Э.Энхбатын гэгээн дурсгал руу шүлсээ үсэргэн доромжиллоо.
Дайралцаанаар эсрэг талаа чичлэхдээ өөрийгөө олимпийн аварга Түвшинбаяр, өрсөлдөгчөө улсын начин Энхбат гэж жигшим хүйтнээр жишиж зүйрлэлээ. Инээдтэй биш эмгэнэлтэй нь жудаггүй энэ залуу жудо барилддаг юм байна. Залуучуудын Азийн аваргаас хүзүүндээ хүрэл медаль зүүж үзсэн ч хүний зовлонгоор хүнс хийх хүрэл чулуун зүрхтэн юм байна. Жүдо бол өөрийн дотоод сэтгэлээ төлөвшүүлж, өрсөлдөгчөө хүндэтгэдэг, өрөөл бусдын сайн сайхны төлөөх бүх хүч чадлаа зориулах номлолтой, хатуу дэг жаягтай, бие хамгаалах урлаг. Энхтөр цагаан өмсгөл дотор хүний үнэргүй сэтгэлээ нуугаад, хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй хүн чанараа тээгээд жүдогийн ариун татами гишгэлэх юм уу? Ирэх сард болох Парисын их дуулгын дэвжээг ёс бусын үг, үйлдлээрээ сэвтээгээд зогсож байх юм уу? Нэгэнт өнгөрсөн хүн босож ирээд заалдахгүй гэвч өмөөрөх эх орон, үр хүүхэд, нутаг ус, хүний ёсноос гадуур бүхнийг үл тэвчих нийгмийн ёс суртахуун, жудам уламжлал тасрахгүй.
Шинэ жилийн баяраар суудал нь эзгүй аавыгаа санасан үрс, үнсэлт, тэврэлтийг нь үгүйлсэн хань ижил, үрээ харуулдсөн өтөл насны аав ээжийг нь ганц хором бодоод үзэх хүний үнэр, хүн чанарын үртэс үйрмэг олдсонгүй юу, залуус аа.
Алиалах, балайлах хоёр өөр. Шоолох утгагүй, шокруулах учиргүй юм гэж бий. Хүний махан хүнстэн шиг хүрэл чулуун зүрхтэн шиг хүний хагацал зовлон амны зугаа биш. Рэп дэвжээ гэгч нь “Би гомо, манай багийнхан намайг эдэлсэн, тэгсэн чинь аав надад улам хайртай болсон, чамайг ганц дүрнэ, 10-н жилийн охиныг хормойг сөхсөн, өгзөг, бөгс, төмсөг, лалар п...гэх хараал зүхэл урсгасан гэх мэт чихнээс цус, ходоодноос бөөлжис гарам хараал зүхлийн намаг балчиг юм байна.
Oyungerel Purwiiruvjir
2025-01-03
Ёс суртахуун доройтсоор,ийм цэнгээнт нэвтрүүлэг гэж юу байсын,хоригло, бүү гарга, бузар юм
1
2025-01-03
Комедиан нэртэй хэдэн мааз нөхдөөс үүдэлтэй. Нэгнээ ямар ч утгагүй дорожлоход дагаж инээх үзэгчид гээд үнэхээр хэцүү санагддаг. б" Баруунд сурч, ажиллаж амьдраад олон нийтийн сүлжээгээр гадны соёл, амьдралын ХЭВ МАЯГ-ХЭВШИЛ-г сурталчилах залуусын тархи баригчдыг яах вэ? Яг л хэзээ нэгэн цагт чөтгөр болоод гарч ирдэг гэдэг шиг хөнгөн хялбар аргаар залуу үе рүү маань довтолж байна. Үүний нэг үлгэрлэн гарч ирж буй хэлбэр юм уу даа...
2025-01-03
Комидийгийн хар төөгөө билүү тэр койн гаргадаг Оюун гэрлийн хүү 2 оос эхтэй энэ хараал еөрөөл хэлэх болсон залуус маш муу үлгэрлэж бна дах
2025-01-03
Бүдүүн сохор Золоо гэгчийн эвлүүлэг ярианаас ямарч инээд олж чаддаггүй, тэр үзэгчид гэдэг учир начиргүй инээж харагддаг, мөнгөөр инээж аяддаг байх,1 тахир дутуу бүүр арзайж оролддог
Иргэн
2025-01-03
Хүний зовлонгоор хооллосон мунхаг новш. Коммедин гэж юу юм Оюунгэрэлийн зальтай хүүгээс ч эхлэлтэй. Түвшинбаяр хийсэн юмгүй таахааж байгаад гараад ирнэ. Өөрийг нь амжилтанд хүргэсэн найзаа яаж хүний үнэргүй яргалллаа. Булганд ээж аавыг нь ч хүн муутай гэдэг. Солонгост эмчилгээний мөнгө хагас дутуу өгсөнөөс 3 өнчин хүүхлэд юу ч өгөөгүй шоудсан. Энэ 3 хүүхэд элэг бүтэн байсан бол Монголын нэг гэр бүл ч гэсэн сайн сайхан явах байсан. Энэ 3 хүүхэд зөндөө л зовж яваа. Энэ залуу ой гутам юм өөрийн ухаангүй малаас дор зэвүү хүрчихлээ.😭
2025-01-03
Угаасаа ийм буруу хандтай дээрэлхүү бандишдээ хэдэн төмрөндөө барддаг л юм байналээ.Хохино. Өөдөө хаясан чулуу өөрийг толгой дээр
Би
2025-01-03
Бөхийн жудаг мудаг гэж яридаг ч яг үнэндээ жудагтай бөх байдымуудаа худлаа сагсалзсан өөрийгөө лаг хүчтэй гээд бодцон рекетчингүүд л бдаг шт ихэнхи нь
Anujin
2025-01-03
Комедиан нэртэй алиа салбадай нар элэглэх, хошигнох гэдгийг хүн доромжлох дайрахтай андуурч, бүдүүлэг, боловсролгүй, ухаан мулгуу, улны оркууд гэдгээ харуулаад.