Цаг үеийн мэдээ

2024 онд Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулсан. 

Эргэн сануулахад, 2.84 км үргэлжилсэн зөвхөн авто зам, гүүрэн байгууламжийг л барихад дараах ажлуудыг гүйцэтгэсэн билээ. 

Замын зурваст өртсөн 13 нэгж талбарыг чөлөөлсөн;

37.000 шоо метр хөрс хуулалт хийсэн;

350.000 шоо метр далангийн дүүргэлт байгуулсан;

Даланд 2 үе даацын гео тор дэвссэн;

8000 метр чулуун хашлага суурилуулсан,

20000 шоо метр буталсан чулуун суурь байгуулсан;

3 цэгт 8 ширхэг 800мм-1000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт оруулсан;

510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулсан юм. 

Таны сурталчилгаа