Цаг үеийн мэдээ

Цэнгэг нуурын мандал дээрх мөсөнд нарны туяа тусах үед мөсний доорх усыг халааж, мөс доороосоо хайлж эхэлдэг. Мөсний зузаан нь 8-20 см болтлоо хайлах үед урт босоо талстууд болж хувирна. Ингээд талстуудын завсраар хайлсан ус дүүрч, мөс задарч эхэлдэг ба энэ үед гадны биет усан дээгүүр зорчиход цөмрөлт үүсдэг байна. Энэ үед мөсний талстаас шалтгаалж нуурын мөс хар, саарал өнгөтэй харагддаг бөгөөд иргэд үүнийг зузаан байна гэж андуурдаг.

Цэнгэг устай томоохон нууруудад Хөвсгөл, Дээд цагаан, Хотон, Хурган, Даян, Толбо, Дөрөө, Баян, Тэрхийн цагаан, Буйр, Хар ус, Ачит, Хар нуур зэрэг багтана.

Таны сурталчилгаа