Дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Тайланд улсыг зорилоо.
Засмал замын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-16-ны өдрүүдэд Тайланд улсад болно. Өсвөр үе, залуучууд, насан хүрэгчид, мастер ангилалаар үргэлжлэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас нийт 49 хүнтэй баг оролцоно. Тухайлбал, мастер ангилалд 19 тамирчин, өсвөр үе, залуучуудын ангилалд 8 тамирчин, 23 хүртэлх насны ангилалд 4 тамирчин хурд сорих бол насанд хүрэгчдийн элит ангилалд 8 шилдэг тамирчин өрсөлдөнө.
ОУХМ Ц.Солонго: -Бэлтгэлийн хувьд дандаа дотор заалны бэлтгэл хийсэн. Хугацаанаасаа 14 хоногийн өмнө очиж байгаа. Тэндээ зам, цаг агаарын байдалд дасаад тэмцээндээ орох бодолтой байгаа.
ОУХМ Б.Марал-Эрдэнэ: -Жил ирэх бүр ороцогчдын тоо улам л ихэсч байна. Өсвөр, залуучууд, элит, эмэгтэй ангилалд бүтэн багаараа оролцдог болсон. Хоёрдугаар сарын 7-нд багийн уралдаанд оролцоно. 16-нд болох бөөн гараатай уралдаанд мөн оролцоно.