Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ хэмээн мэдээллээ.

Мөн тэрбээр ""Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно.

Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой.

Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ” гэв.

Таны сурталчилгаа