Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 02-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 08-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:            

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -33...-38 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор -3…-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 09-нөөс 02-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа