2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Албан тушаал ахих боломж гарна. Боломжийг алдалгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл. Алдсан боломж ахиж олдохгүйг бүү март. Гэхдээ хүн чанараа бүгдээс доогуур тавих хэрэггүй. Хамгийн гол нь дотоод мэдрэмжээ сонс. Ганцаардах хандлага илрэх тул та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өөрийн татахыг хүсэж магадгүй. Харин сайн танихгүй хүнд нууцаа дэлгэхээс болгоомжил.
Үхэр: Эрүүл мэндийн хувьд та ядаргаанд орж биеийн дархлаа суларснаас болж өвдөх магадлалтай. Сэтгэл гутарсан үедээ юу хийхээ бодон аргаа барна. Энэ бол далд ухамсрын таагүй бодол санаа таныг эрхшээж буй хэрэг юм. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах өдөр. Мөн найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах нь сайн үр дүн өгнө.
Ихэр: Сэтгэл санаа тогтворгүй байна. Та гэгээн сайхан учрал мөрөөднө. Мэргэжлийн түвшинд ахиц дэвшил гаргах хүсэл төрнө. Сонирхолтой санал хүлээн авна. Хэн нэгнээс сайхан мэдээ ирнэ гэсэн итгэл байсаар байна. Амжилт гаргахгүй байсан ч бууж өгч болохгүй. Өөрийн дотоод мөн чанарын эрэл хайгуулд цаг гарга. Та шинэ нөхцөл байдалд дасах чадвартай байна.
Мэлхий: Ажил хэрэгт үүссэн таагүй байдал эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд ч нөлөөлж болно. Өөрийгөө янз бүрийн аргаар тайвшруулахыг зөвлөж байна. Дуртай газар луугаа салхинд гарч аялал зугаалгаар явахад тохиромжтой. Та тэвчээртэй байвал удахгүй гэр бүлд таатай уур амьсгал үүснэ.
Арслан: Та бусдаас хүндэтгэл дэмжлэгийг хүснэ. Хайртай хүн тань хүссэн бүхнийг чинь биелүүлэх болно. Сайн танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой гэхдээ эелдэг байгаарай. Од эрхэс шууд үр дүн амлахгүй байна. Өөрийн зөн билэг мэдрэмжийг сонсоход буруудахгүй. Материаллаг байдал сайжирна. Урьд гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотойгоор таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц дээшилнэ.
Охин: Бүдүүлэг байдалтай нүүр тулгарсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Удахгүй бүх юм сайнаар эргэнэ. Шинэ ажил эхлэх болон хувийн амьдралаа өөрчлөх зэрэг шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Хүйтэн цаг агаараас эрүүл мэндээ хамгаалж, онцгой анхаарал тавь. Хүйтэн уур амьсгал хэвээрээ байх үед амьсгалын замын халдварт өвчин авахаас болгоомжил.
Жинлүүр: Агаарт гарч, байгальд зугаалах зэргээр энэ өдрийг өнгөрүүлэхийг танд зөвлөж байна. Та сайхан харагдахыг хичээнэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд илүү болгоомжтой бай. Хууч өвчнөө сэдрээхээс болгоомжил. Өнөөдөр бусдад туслах хүсэл их байх болно. Гэхдээ сэтгэл зүйгээ сайн хянахгүй бол байнга өөрчлөгдөх зан авиртай байна
Хилэнц: Аливаа харилцаанд худал дүр эсгэлгүй үнэн сэтгэлээсээ бай. Даруу төлөв занг эрхэмлэ. Түр зуурын амжилтдаа толгой эргэх хэрэггүй. Тууштай байвал бат бэх амжилтын үндэс тогтоно. Амьдралын ихэнх хэсэгт сургуульд сурснаас илүү туулсан туршлага, арга ухаан хэрэг болдгийг нотлох үйл явдал тохиолдоно. Эр зориг болон зорилгодоо хүрэх гэж шургуу тэмүүлэл хэрэг болох өдөр.
Нум: Өнөөдөр сайн амарч ав. Хотоос гарч, сайхан байгальд цагийг өнгөрүүл. Цэвэр агаарт амрах нь сэтгэл санааг сэргээж, өөдрөг сайхан сайхан болгоно. Энэ үедээ амьдралынхаа сэтгэл хоногшсон дурсамжтай чухал мөчүүдийг ч дурсахад таатай байна. Зарим хүмүүс амархан мөнгө олох гээд эд хөрөнгөө алдах эрсдэл байгааг анхаар.
Матар: Өөрийгөө илэрхийлэхээс бүү нэрэлх. Таны авьяас, ур чадварыг удирдлага тань анзаарч мэднэ. Танд албан тушаал дэвших эсвэл цалин нэмэгдэх боломж байна. Сэтгэлийн хат хэрэгтэй. Зарим нөхцөл байдал буруугаар эргэсэн ч сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барь.
Хумх: Сэтгэлийн дарамтад орж, ая тухгүй болно. Таны эрч хүч суларна. Хов хөөцөлдөж, жижиг хэрүүлд оролцвол та улам эвгүй байдалд орно. Тэвчээргүй сандарсан байдал нь хийх алхмаа сайтар төлөвлөхгүй, яарсан үйлдэлд хүргэнэ. Хүчирхэг байж, хүний санаанд оромгүй өвөрмөц аргаар энэ байдлаас гарах хэрэгтэй.
Загас: Од эрхсийн нөлөөгөөр та уужим, өргөн цар хүрээтэй сэтгэж чадна. Өөрт олдсон боломжийг чадлынхаа хирээр ашиглах нь хоосон мөрөөдлөөс илүү хэрэг болно. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн ажилла. Шинэ сорилтод бэлдэхэд энэ өдрийг зориул. Хувийн харилцаа тогтворгүй, хувирамтгай байх магадлалтай.
BAT
2025-02-07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00