Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд гуравдахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа. Аки башё эхнээс өдрөөсөө өрсөлдөөн ихтэй болж, гурван өдрийн дараах байдлаар 5 бөх л ганц ч унаагүйгээр амжилттай барилдаж байна.
Есдүгээр сарын башёд мэргэжлийн сүмогийн дээд зиндааг Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдаж байгаа бөгөөд өнөөдөр жин ихт Айояамаг төвөггүйхэн давлаа. Мөн Аки башёд дээд зиндаанд эргэн ирсэн Азамарюү С.Тодбилэг Ютакаяамаг давсанаар 3 даваатай тэргүүлэгчийн эгнээд бичигдэж байна.
Ичиножо А.Ичинноров Митакеүмид унасан ба 1 даваа, 2 унаатай боллоо. Эхний хоёр өдөр дараалан давсан Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Томоказед унасанаар эхний унаагаа авчээ.
Жюүрёо зиндаа
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 2:1
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1:2
Ж6 Миторюү Б.Төрболд 2:1
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2:1
Ж12 Сэйро А.Өнөболд 1:2
Ч.Амар