Dark Light
Нийтлэл | 2025-05-26

21 НАСТАЙ ОХИН НАЙЗ ЗАЛУУДАА ДАЙРУУЛАН АМИА АЛДААД 1 ЖИЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр найз залуугийнхаа машинд дайруулан 21 настай охин нас барсан хэрэг гарсан. 
Хэргийг эргэн сануулахад, 2024 оны тавдугаар сарын 4-ний шөнийн 03:00-04:00 цагийн орчимд 25 настай Э.Б 21 настай найз охиноо гэрийнхээ гадна машинаараа дайрч, хүндээр гэмтээсэн байдаг. Гэвч түүнийг эмнэлэгт хүргээгүй. Гэртээ оруулсан байна. Охин амь тэнцэн түргэн дуудаж өгөхийг хүссэн ч “Битгий баашлаад бай” хэмээн нэмж зодсон гэж ар гэрийнхэн нь одоог хүртэл ярьдаг. Охин өөрөө хамгийн сүүлд эмнэлэгт байхдаа найзтайгаа ярьсан харилцан яриандаа ч нотлон хэлсэн. Ингээд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэлгүй цаг алдан 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш эмнэлэгт очсон байдаг. Ингээд 20 хоног ГССҮТ-д хэвтэн, найман удаагийн хагалгаа хийлгэж, цөсөө тайруулж, ходоодоо тайруулж, ташаагаа хадуулсан. Гэвч өвчнөө даалгүй 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн. Тухайн үед Ч охины аав элэгний хорт хавдартай, явж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Ээж нь 2023 оны аравдугаар сард автомашины осолд орсон учир хөл муутай, таягтай явж байв. 
ОДОО ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ? 
21 настай Ч охин амиа алдсан хэрэг одоог хүртэл мөрдөн байцаалтад байгаа. Учир нь 2025 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад шилжсэн. Нэмэлт мөрдөн байцаалтыг хохирогчийн тал арга буюу хүсжээ. Яагаад гэвэл хэрэг үйлдсэн байж болох найз залуу гэх Э.Б-ыг санамсаргүйгээр хүн дайрсан гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. үүнийг хохирогчийн тал эсэргүүцэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүсжээ. Ингээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Харин хэрэгт холбогдогч Э.Б одоог хүртэл сул чөлөөтэй гадуур байцаагдаж буй гэх. Прокурорын байгууллагаас тодруулахад "Хэргийн мөрдөн байцаалтад ямар нэгэн саад учруулаагүй тохиолдолд хилийн хориг тавиад гадуур байцаах үндэслэлтэй” хэмээсэн юм. 
Хохирогчийн ар гэрийн нөхцөл байдал: Аавынх нь хорт хавдар хүндэрч, босож чадахаа байжээ. Байнга л охин дээрээ удахгүй очно хэмээн ярих болсон байна. Ээж нь автомашины ослын урхаг нь хүндэрч хөл нь буглаж, таягтайгаа ч явж чадахаа больж бас л хэвтрийн байдалд ороод байгаа. Охиныхоо араас сэтгэл санаагаар унаж ийм байдалд хүрээд буй нь тодорхой юм. 
Хэргийг үйлдсэн Э.Б одоог хүртэл хохирогчийн ар гэрт ямар нэгэн нөхөн төлбөр өгөөгүй. Ярих болгонд, хотод ирээд уулзъя гэх тоолонд нь аргацааж явсаар нэг жилийг ардаа хийгээд байна. Үүнд амь хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа хэллээ.
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14