Dark Light
Нийтлэл | 2025-04-15

ШИНЭ МӨРӨН ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРСАН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД...

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Шинэ Мөрөн худалдааны төвд гарсан галын талаар сурвалжиллаа.
Галын талаарх мэдээллийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоос тодрууллаа.
-Өчигдөр Шинэ мөрөн худалдааны төвд гал гарсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Товч мэдээлэл өгье. Өчигдөр бид 04 цаг 39 минут ажиллаад 02:21 цагт галыг бүрэн унтраасан.  Галын тархалтыг 00:35 цагт зогсоосон. Аймгийн онцгой комиссыг шөнө яаралтай хуралдуулсан. Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгууллаа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг шуурхай ажиллахаар бэлэн болоод байна. 
-Тус худалдааны төвд хэчнээн түрээслэгч худалдаа эрхэлж байсан юм бол?
-Бидэнд байгаа мэдээллээр 260 орчим түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдээлэл байна. Дээрээс нь түрээслэгч орж гараад, эргэж ордог учраас 250 орчим гэсэн багцаа гарсан. 
-Онцгой байдлын газрыг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Гал унтраах ангийг очиход хоёр давхар нь нэлэнхийдээ асалт явагдсан байсан. Сэндвич барилга байсан учраас асалт маш хурдан явагдсан. Нэг давхар руугаа орохын өмнө бид ус ороогүй хэсэг болон дээврийн хэсэг нь цөмрөөгүй 8-9 өрөө тасалгаанд байсан эд хөрөнгийг л авран хамгаалж, аюулгүй газарт гаргаж чадсан. 
-Галыг нөхцөл байдлыг урьдчилсан байдлаар тогтоосон болов уу?
-Аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын хамтарсан ажлын хэсэг дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Түүний дараа хэчнээн түрээслэгчийн ойролцоогоор хэдий хэмжээний эд хөрөнгийг авран хамгаалж, галд өртөж гэдэг нь эхний байдлаар гарна. Нарийвчилсан галын шалтгаан нөхцөлийг одоохондоо тогтоох боломжгүй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалтгаан нөхцөлийг тогтоогоод, дээжийг хүргүүлээд тодорхой хуульд заагдсан хугацаанд хариу дүгнэлтийг гарган ажиллах зохицуулалттай. 
-Нэлээд том объект байсан. Гал унтраах арга хэмжээг хэрхэн зохион байгуулав?
-Онцгой байдлын алба хаагчдын зүгээс иргэдийн эд хөрөнгийг галд болон уснаас аврахын тулд ажилласан. Зөвхөн галд эд хөрөнгө үрэгддэг юм биш шүү дээ. Гал унтраах үйл ажиллагааг усаар явуулж байгаа. Ус нэвчиж эд хөрөнгө чанар биет байдлаа алдах эрсдэл байдаг учраас ус нэвчээгүй павильонд байсан бараа материалуудыг аврах, гал оруулахгүй байх үйл ажиллагааг давхар явуулж байгаа юм. Унтраах болон аврах үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг гэсэн үг.   
-Иргэд гал гарах үед гадаа нь оччихсон нэг давхрын цонхыг хагалаад гаргах боломжтой зүйлүүдийг гаргаж зөөж байсан. ямар нэгэн байдлаар галд өртөж, эрүүл мэндэд нь эрсдэл учирсан иргэн, алба хаагч бий юу?
-Иргэдийг тэсэрч дэлбэрэх бодис агуулж байсан эсэх дээр сэргийлж ажилласан. Газ, аккумлятор арилжаалдаг бол тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй. Галын аюулыг дэмжих эрсдэлтэй бодис бий юу гэх асуулгыг шуурхай асуумжаар авч, цонхоор шуурхай эд хөрөнгүүдийг гаргах ажиллагаа зохион байгуулсан. Иргэд болон алба хаагчид энэ галд ямар нэгэн байдлаар өртсөн, гэмтэж бэртсэн зүйл байхгүй. 
Онцгой байдлын газрын 70 гаруй алба хаагч тус галд ажиллажээ. Тус худалдааны төвд түрээсээр үйлчилгээ эрхэлдэг байсан иргэн “Өчигдөр 16:00 цагийн үед цахилгааны утас нь масслаад байсан. Тэгээд түр тогтоож зах хаасны дараа янзалъя гээд 20:00 цагт хаагаад бүгд тарсан. Зах тарсны дараа цахилгааны утсыг янзалж байтал гал авалцсан. Аймгийн эрчим хүчнээс цаг алдалгүй мэргэжлийн хүн дуудсан бол ийм зүйл болохгүй байлаа. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал” гэв. 
Энэ талаар тус төвд түрээслэгчээр худалдаа эрхэлж байсан иргэн н.Мөнхтуяагаас тодруулав.
-Өчигдөр цахилгааны утас масслаад байсан гэсэн мэдээлэл байна?
-Тэгсэн. Өөрсдөө узелиэр хүртэл зарлаад байсан. Нэмэлт цахилгаан хэрэгслүүдээ салгаарай. Илүү дутуу юм битгий залгаарай. Цахилгааны утас масслаад байна гээд өөрсдөө зарласан. Тэгээд 6 цагаас хойш цахилгааны юм хийнэ. Хэсэг хугацаанд битгий юм залгаарай гээд л узелиэр зарлаад байсан. Би ч тэгээд 6 өнгөрөөд гараад явчихсан л даа. 
-Зах хаасны дараа уг нь засвар хийж байсан гэх юм?
-Тэгэх гээд л узелиэр зарлаад байсан байх. Зарим хүмүүс 8 цаг гэж гарсан гэж байсан. Тэр үед засаж байсан гэсэн. 
-Та ямар төрлийн бараа худалдаалдаг байсан бэ. Ойролцоогоор хэчнээн төгрөгийн эд зүйл байсан бэ?
-Би гоёл чимэглэлийн зүйл зардаг. Ээмэг, бөгж, гинж гэх мэт гоёлын зүйлс. Багцаагаар 50-60 сая төгрөгийн бараа байсан.   
-Та галын талаар хэзээ яаж мэдэв?
-Би нэлээн орой мэдсэн. Унтаж байтал амраахгүй хүмүүс залгаад байхаар нь яагаад бүгд бүгдээрээ залгаад байгаа юм бол гэж бодоод авсан. Би бас нэлээд удаан байж байгаад авсан л даа. Тэгээд утсаа автал Шинэ Мөрөн шатаад байна шүү дээ гэсэн. Яваад очтол хоёр давхар нь битүү улаан гал. Ямар ч хүн орох боломжгүй байсан.
-Таны ажиллуулж байсан лангуу хэчнээн м.кв байсан бэ?
-Манайх 12 м.кв гэж явдаг. Хааш хаашаа 3х4 метр. 
-Худалдааны төвийн удирдлагууд та бүхэнтэй холбогдсон уу?
-Одоо аймгийн соёлын төвд хүлээж авч уулзана гэсэн. Би одоо хурал руугаа явах гэж байна. Хурал нь эхэлсэн гээд сая над руу ярьсан. Тийшээ очиж ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтэй болно. Аймгийн комисс өчигдөр шуурхай хуралдаад ямар ч байсан нааштай мэдэгдэл хийгээд байна лээ. Түрээслэгчдийн хохирлыг хурдан шуурхай барагдуулна гэсэн. Ажлын хэсэг байгуулаад хохирлыг яаралтай тодорхойлж, барагдуулна гээд гайгүй гайгүй юм яриад л байна лээ. Цаг дээрээ чухам яах юм байгаа юм. Хурал дээр очоод л нарийн мэдээлэлтэй болох байх даа.  
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11