Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-р сарын 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар, 30-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02