Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

Цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун болж хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө  маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.                 

2020 оны 02  дугаар сарын 15-ны 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус,  Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 30-35 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, цас багатай энгэр газраар 13-18 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Дархадын хотгороор 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, цас багатай энгэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар  4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР :  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийөөр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00