Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-04-10

Цаг агаар: Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул ой хээрийн түймрээс болгоомжлоорой

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 04  дүгээр сарын 10-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи өмнөөс секундэд 6-11метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-15-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 13-наас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00