Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-04-14

Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2020.04.15 ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл, идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 06:02-19:42

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 23, Элдэв тэнгэртэн одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.  Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00