Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-04-22

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

2020 оны 04  дүгээр сарын 22-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ  ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 24-26-нд  говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24, 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00