Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-05-04

Цаг агаар: Өдөртөө +21 градус дулаан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар бороо орохгүй дулаан байна.  

2020 оны 05 дугаар сарын 03-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Дорнод Монголын тал нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө дулаарч 21-23 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр,  8-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус,  говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00