Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-05-12

Цаг агаар: Ихэнх нутгаар салхи шуургатай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 12-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

  2020 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   14-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр бага зэргийн бороо, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22