Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-05-24

ЦАГ АГААР: Өдөртөө 17-19 градус дулаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн хононо.

2020 оны 05 дугаар сарын 24-ний 20 цагаа­с 05 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн аадар, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи: Их төлөв хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:     

26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хугацааны эцсээр уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23