Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-09-17

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00